images

Шувууны мөрөөр мөшгөж хил зөрчигчийг барьсан нь


Сүхбаатар аймгийн Онгон сумын өндөр настан Шагдарын Дорждэрэм гуайн хууч яриа

     1945 онд цэрэгт татагдаад Байшинтийн дивизэд ирээд тэндээс морьтой явж зайдан мориор Их булгийн зүүнтэй хоноод 20 дугаар морьт хороонд очсон. Хил зөрчигчийг манай 20 дугаар морьт хороо, 17 дугаар отряд хоёр хамт хайна. Би Бага даргын сургууль төгсөөд 1945 оны намраас жагсаалын даргаар ажиллаж байлаа. нэг өглөө цэргүүдээ хоолонд оруулчихаад Дагшингийн зүлгэн дээр амарч байтал 17 дугаар отрядаас хүн ирж дарга нартай уулзаад жагсаалын дарга нарыг дуудав. Очтол хил зөрчигчийг алдсан тухай яриад бүх цэргүүд бэлэн бай гэв. Тэр хил зөрчигч баруунтай Баянбулагийн аманд байсан хоёр хөгшнийг буу тулган айлгаж хоол хийлгэж идээд явсан байлаа. Цааш эрж явтал хайлаасны ёроолд хоёр цагаан морь байна. Очвол нэгнийх нь ганзаганд цүнх байлаа. Хүний мөр үлдээгүй учир нэг бүтэн өдөр хайгаад олсонгүй. Маргааш нь эрж явтал хилийн зам дээр том шувууны мөр гараад явсан байсныг мөрдөн хөөж хил зөрчигчийг гүнд оруулалгүй барьж авсан юм. Тэд хөлдөө шувууны мөртэй сарвуу өмсөөд явсан нь тэр байлаа. Тухайн үед энэ мэт хил зөрчигч тагнуул их байсан юм.