images

Монгол балетчид олон улсын А зэрэглэлийн тэмцээнээс медаль хүртлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-02


   ОХУ-ын Пермь хотноо өнгөрөгч дөрөвдүгээр сарын 16-28-ны өдрүүдэд Екатерина Максимовагийн нэрэмжит XVIII удаагийн “Арабеск” балетын уралдаан боллоо. Тус уралдаанд Монголоос “Улаанбаатар” театрын бүжиг дэглээч, Монгол улсын Консерваторын багш Х.Гэрэлчимэг шүүгчээр, Б.Марал, Г.Нямцэрэн, Ц.Мөнгөншагай, О.Идэрбат болон Монгол улсын Консерваторийн 9в ангийн сурагч Ү.Анар, 11д ангийн сурагч Т.Нинжин, Л.Энхжин нар бүжигчнээр оролцов. “Арабеск” нь олон улсад балетын “А” зэрэглэлийн уралдаанд тооцогддог бөгөөд сурагч Ү.Анар сонгодог бүжгийн болон нас насны бүжигчдийн өрсөлддөг орчин үеийн бүжгийн төрөлд тус тус алтан медаль хүртжээ. Харин сурагч Л.Энхжин сонгодог бүжгийн ангилалд хүрэл медаль хүртсэн амжилт үзүүлэв. Мөн манай бүжигчдээс хэвлэл мэдээллийн шүүмжлэгч, шүүгчдийн нэрэмжит “Дипломат” шагналыг Ү.Анар, Дуурь бүжгийн эрдмийн театрын бүжигчин Ц.Мөнгөншагай авчээ. Энэ удаагийн уралдаанд Беларусь, Казахстан, Япон, Армен, Бразил, Англи, Киргиз, Нидерланд, Солонгос, Турк, Франц, Румын, Щвецарь улсын 200 гаруй сурагч, балетийн жүжигчин өрсөлдсөн байна. Сонирхуулахад, уралдааны хоёрдугаар шатанд бүжиг дэглээч Энхтогтох Ү.Анарт “Төгөлдөр хуурч”  бүжгийг, бүжиг дэглээч С.Цэцгээ Л.Энхжинд “Давалгаа” бүжгийг, бүжиг дэглээч А.Хосбаяр Т.Нинжинд “Хоёр нутгийн эрхээр“ бүжгийг тус тус дэглэж өгчээ.  

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.