images

UFC холбооны хоёр дахь монгол тамирчин анхны тулаанаа хийнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-02


   Холимог тулааны хамгийн алдартай мэргэжлийн холбоо UFC-тэй олон жилийн гэрээ байгуулсан хоёр дахь монгол тулаанч Т.Нямжаргал анхны тулаанаа хийх гэж байна. Тэрбээр ирэх зургаадугаар сарын 2-нд UFC-302 өдөрлөгийн хүрээнд Бразилын Андре Лиматай тулалдана. Энэ жил 26 настай тэрбээр 2020 оноос холимог тулаанаар хичээллэж дөрвөн жилийн хугацаанд найман ялалт байгуулсан юм. Японы Гладитор холбоонд анхны тулаанаа Масаюки Ватанабэгийн эсрэг хийж эхний үед хүнд цохилтоор буулгаж авч, аваргын бүс эзэмших болсноор Т.Нямжаргал олны хараанд өртөж UFC холбооны өмнөх "Road to Asian"-д тулалдах боломжтой болжээ. Улмаар өнгөрсөн онд Шанхай болон Сингапурт хийсэн “Road To UFC” тулаандаа дараалан ялснаар UFC холбоотой гэрээ байгуулсан юм. Түүнээс өмнө Д.Батгэрэл UFC холбоонд долоон тулаан хийж гуравт нь ялсан түүхтэй. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.