images

Дэлхийн ихэнх орон цэргийн зардлаа нэмэгдүүлжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-03


   Орос, Украины дайн, Газын зурваст болж буй мөргөлдөөн зэрэг зэвсэгт зөрчил дараалан гарч дэлхий даяар цэргийн хурцадмал байдал нэмэгдэхийн хэрээр улс орнууд батлан хамгаалахын зардлаа ихээр нэмэгдүүлэх болжээ. 2022 онд Орос улс Украинд довтлосноос хойш Финланд, Швед орон уламжлалт төвийг сахисан байр сууриасаа татгалзан цэргийн эвсэлд элсэж, цэргийн зардлаа ч нэмэгдүүлсэн байна. Африк, Төв болон Өмнөд Америкийн зарим оронд иргэний дайн дэгдсэнээр цэргийн зардал мөн ихээхэн өсчээ. Их Британийн Батлан ​​хамгаалахын сайд асан Тобиас Эллвүүд саяхан The Politico сонинд өгсөн ярилцлагадаа "Өнөөгийн дэлхий ертөнц 1937 оныг санагдуулж байна" гэв. Шведийн Олон улсын энх тайвны судалгааны хүрээлэн (SIPRI) дэлхийн 149 орны цэргийн бодит зардлын өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийж үзэхэд 102 улс (69%) өнгөрсөн онд цэргийн зардлаа нэмэгдүүлсэн байна. Энэ нь гурван улсын хоёр нь гэсэн үг юм. Цэргийн зардлаар нэгдүгээрт ордог АНУ-ын хувьд энэ оны батлан ​​хамгаалах зардлаа 886 тэрбум доллароор тогтоожээ. Мөн Хятад, Пакистаныг тойрсон хурцадмал байдлын улмаас Энэтхэг улс энэ зардлаа 4.1 хувиар нэмэгдүүлсэн байна. 149 орны дотор өнгөрсөн онд цэргийн зардлаа хамгийн их нэмэгдүүлсэн улсаар иргэний дайнд нэрвэгдээд байгаа Конго, удаад нь Өмнөд Судан нэрлэгджээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.