images

“Монцемент” үйлдвэрийн хашаанд сакүра цэцэглэжээ

Ж.Ариунгэрэл

Чихэнд чимэгтэй

2024-05-02


   Дорноговь аймгийн Өргөн суман дахь “Монцемент” үйлдвэрийн хашаанд сакүра буюу бүйлсийн мод цэцэглэжээ. Энэ талаар “Монполимет” компанийн ТУЗ-ийн дарга Н.Мөнхнасан өнөөдөр “Facebook хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна. Тус компани үйлдвэрийнхээ хашаанд 2019 онд анх сакүра тарьсан нь сайн ургаж одоо дээд тал нь 8 нас хүрээд байгаа юм. Үйлдвэрийнхэн мөн хайлаас, улаан сухай зэрэг 1000 гаруй мод тариад байгаа бөгөөд тухайлбал Монголын “Улаан ном”-д орсон улаан сухай модыг мөчрөөр тарьж үржүүлэн амжилттай ургуулж байна.     

Гэрэл зургийг: Nasaa Narmandakh Фэйсбүүк хуудаснаас.    

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.