Диана гүнжийн анхны ажлын гэрээг 8470 паундаар худалдан авчээ
Анд нөхдийн мэдээ
2024-05-02
Уэльсийн гүнж Дианагийн анхны ажлын гэрээг нэрээ нууцалсан америк цуглуулагч дуудлага худалдаанаас 8470 паундаар худалдан авчээ. Тус гэрээг хүүхэд асрах, гэрийн үйлчилгээний “Solve Your Problem” компанитай 1979 оны тавдугаар сард 17 настай байгуулжээ. Энэ талаар “Auctioneum” компанийн дуудлага худалдааны мэргэжилтэн Эндрью Стови “Энэ бол гайхалтай үр дүн. Америк, Хонконг, Канад, Австрали гээд дэлхийн өнцөг булан бүрээс цуглуулагчид Диана гүнжийн ажлын анхны гэрээг худалдаж авах санал ирүүлсэн” хэмээгээд "Энэ бол өдөр бүр хэдэн зуугаараа хийдэг ажлын гэрээ, албан ажил хэргийн жирийн л нэг баримт бичиг. Тэр үүнээс хоёр жилийн дараа Уэльсийн гүнж болсон. Тэгэхээр энэ бол Дианагийн энгийн амьдралын сүүлчийн баримтуудын нэг" гэжээ. Гэрээн дээр Диана ур чадваруудаа хоол хийх, гэрийн ажил, амьтан, балет бүжиглэх гэх зэргээр жагсаасан байна. Сонирхолтой нь, тэр 1961 онд төрсөн ч 18 настай болж харагдахын тулд төрсөн өдрөө 1960 он гэж бичжээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.