Туркийн Анталья хот дөрвөн сарын дотор хоёр сая жуулчин хүлээн авчээ
Анд нөхдийн мэдээ
2024-05-03
Туркийн аялал жуулчлалын гол цэг болсон Анталья хот энэ оны эхний дөрвөн сард нийт 2.06 сая гадаадын жуулчин хүлээн авсан байна. Ингэснээр Газар дундын тэнгисийг зорьсон жуулчдын тоо өмнөх жилийн мөн үеийнхээс 14.1 хувиар өссөнийг тус улсын Соёл, аялал жуулчлалын яамнаас мэдээллээ. Сонирхолтой нь, нийт жуулчдын 1.06 сая нь зөвхөн дөрөвдүгээр сард Анталья хотоор аялжээ. Үүнийг 2023 оны дөрөвдүгээр сарынхтай харьцуулбал 4.9 хувиар олон байх бөгөөд хамгийн олон жуулчин хүлээж авсан дөрөвдүгээр сар болсон байна. Өнгөрсөн сард тус хотод очсон жуулчдын ихэнх нь Европын орнуудынх байжээ. Тухайлбал, хамгийн олон буюу 259,717 нь герман, 194,948 нь орос, 141,497 нь англи жуулчин байсан аж. Харин нийт дөрвөн сарын дүнгээр 540 мянга гаруй герман хүн Антальяд аялсан байна. Турк улс энэ оны эхний улиралд долоон сая гаруй жуулчин хүлээн авсан бөгөөд энэ жил 60 сая, 2028 он гэхэд 90 сая жуулчин хүлээн авна хэмээн тооцоолжээ. Ингэснээр энэ салбарын орлого 2024 онд 60 тэрбум, ойрын таван жилд 100 тэрбум доллар болно гэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
GANAA
MANAI NUGUU HUDALCH GARIIN 400 SAYA JUULHIN HAA BNAA? 400 000 000 SAYA SHUU DEE
2024-05-05
Хариулах (0) (0)ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.