images

Хүүхдийн паркийн цэцэрлэгт хүрээлэнг ирэх сард нээнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-03


   Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн баруун жигүүрийн 10.2 га талбайг "Рио Тинто Монгол" ХХК иргэдийн саналд үндэслэн 80 хувь нь ногоон байгууламж, 20 хувь нь тухлах талбай бүхий олон нийтийн соёл амралтын хүрээлэн болгон тохижуулж байгаа билээ. Өнгөрөгч дөрөвдүгээр сарын байдлаар тус орчмын хатуу дэд бүтцийн ажлыг дуусгаж, цэцэрлэгжүүлэлтийг үргэлжлүүлж байгаа бөгөөд зургаадугаар сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор төсөл хэрэгжүүлэгчид цэцэрлэгт хүрээлэнг хэрхэн нэрлэх талаар иргэд олон нийтээс нээлттэй санал авч эхэллээ. Уг саналд хүн бүр нэг удаа санал өгөх эрхтэй бөгөөд энэ сарын 17-нийг дуустал хүлээн авна. Улмаар хуулийн дагуу санал болгосон нэрсийг НИТХ-ын хурлаар хэлэлцүүлж, эцсийн шийдвэрийг гаргах ажээ. Иймд parkrio.mn хаягаар орж, өөрийн санал болгож буй нэрийг илгээх боломжтой юм байна. “Рио Тинто Монгол” ХХК нь төслийг бүрэн санхүүжүүлэн, хэрэгжүүлж байгаа бол уг бүтээн байгуулалтад 100 хувь үндэсний компаниуд олон улсын мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр оролцож байгаа гэдгээрээ онцлогтой.

Гэрэл зургийг: НЗДТГ.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.