images

Япон, Франц улс ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-02


   Япон, Францын засгийн газар чухал ашигт малтмал нийлүүлэлтийн чиглэлээр хамтран ажиллахаар болсон тухай "Yomiuri Shimbun" сонин мэдээлэв. Японы Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрийн сайд Кен Сайто, Францын Сангийн сайд Бруно Ле Майр нар удахгүй Парист уулзаж, дээрх агуулга бүхий хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурах ажээ. Хоёр улс хамтарсан мэдэгдэлд эрэлт нийлүүлэлт, технологийн мэдээлэл солилцох зэрэг агуулгыг тусгаж, цаашид Африк зэрэг гуравдагч орны уул уурхайн хөгжлийн төслүүдэд харилцан хамтран ажиллахаар төлөвлөж байна. Газрын ховор элемент, кобальт зэрэг чухал ашигт малтмалын хувьд Хятадаас ихээхэн хамааралтай байгаа тул хоёр орон хамтын ажиллагаагаа өргөжүүлэх замаар эдийн засгийн аюулгүй байдлаа бэхжүүлэх зорилготой болохыг тус сонин онцолжээ. Хятад улс дотооддоо төдийгүй Африк, Зүүн өмнөд Азийн уул уурхайд идэвхтэй хөрөнгө оруулалт хийж байна. Харин Японы Засгийн газар лити, никель, кобальт зэрэг баялгийг чухал ашигт малтмалд тооцон бусад оронтой хамтын ажиллаж ханган нийлүүлэлтийн сүлжээгээ бэхжүүлэхийг эрмэлзэж байгаа ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.