images

Атлантын далайн 11700 км замаар тээвэрлэсэн төмөр замын зүтгүүрийг Монголд авчирлаа

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-02


   "Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын цогцолбор" төслийн хүрээнд манай улс АНУ-ын “Progress Rail” компаниас гол замын өндөр хүчин чадалтай 16 зүтгүүр авахаар болсон билээ. Үүнээс эхний ээлжинд хоёр зүтгүүрийг өнгөрөгч гуравдугаар сард авчран тээвэрлэлтэд явуулж байгаа бол удаах дөрвөн зүтгүүрийг АНУ-ын зүүн эргээс Атлантын далайгаар 11700 км, Тяньжин боомтоос авто замаар 920 км, нийт 14220 км замаар тээвэрлэн Замын-Үүд боомтод дөрөвдүгээр сарын 28-ний өдөр оруулж иржээ. “Progress Rail” компани бүтээгдэхүүнээ сүүлийн 90 жилийн туршид дэлхийн 70 гаруй улсад нийлүүлж иржээ. Манай улс 4500 морины хүч буюу 3355 кВт чадалтай, орчин үеийн инновацийг шингээсэн, Монгол орны говийн байгаль, цаг агаарын нөхцөлд найдвартай ажиллах чадвартай илчит тэрэгнүүдийг тус компаниас авна. Сонирхуулахад, эхний ээлжинд орж ирсэн хоёр зүтгүүрийг төмөр зам, усан замаар нийт 83 хоног, 14220 км замаар тээвэрлэсэн байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.