images

“Microsoft” компани Малайзад 2.2 тэрбум долларын хөрөнгө оруулна

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-05-02


   АНУ-ын “Microsoft” технологийн компанийн гүйцэтгэх захирал Сатяа Надэлла өнөөдөр Малайзын Куала Лампур хотноо айлчлах үеэрээ тус улсад 2.2 тэрбум долларын хөрөнгө оруулахаар болсноо мэдэгдлээ. Энэ хөрөнгийг дөрвөн жил гаруйн хугацаанд тус улсад хиймэл оюун ухаан, үүлэн технологийн үйлчилгээний дэд бүтэц байгуулахад ашиглах гэнэ. Тухайлбал, хиймэл оюун ухааны сургалтад 200 мянган хүн хамруулж, тус улсын үндэсний кибер аюулгүй байдлын чадамжийг сайжруулахад Засгийн газартай нь хамтран ажиллах юм байна. Иймд С.Надэлла Ерөнхий сайд Анвар Ибрахим, бизнесийн төлөөллүүд, программ хөгжүүлэгчидтэй уулзжээ. Технологийн компаниуд АНУ, Хятадын харилцаанаас үүдэх геополитикийн эрсдлээс зайлсхийхийн тулд ийнхүү Сингапур, Малайз, Индонез, Тайланд зэрэг Зүүн өмнөд Азийн орнууд руу үйл ажиллагаагаа тэлсээр байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.