images

ТҮК-ийн ажилтнууд зам талбайг тоос сорогчоор цэвэрлэнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-02


   НЗДТГ-аас Улаанбаатар хотын тохижилт үйлчилгээний салбарт шаардлагатай машин техник, төхөөрөмжийг шинэчлэх ажлын хүрээнд Турк улсад үйлдвэрлэсэн 53 ширхэг тоос сорогч төхөөрөмжийг авчрахаас өнөөдөр эхний 20 ширхгийг дүүргүүдийн хот тохижилтын газарт хүлээлгэн өглөө. 240 литрийн багтаамжтай тус төхөөрөмж нь долоон км цагийн хурдтай, нэг цэнэглэлтээр 6-8 цаг ажиллах хүчин чадалтай бөгөөд авто замын хөвөө, явган хүний зам, гудамж талбай, цэцэрлэгт хүрээлэн зэргийг тоос босгохгүйгээр цэвэрлэх юм. Мөн "Sinotruk" үйлдвэрийн "Howo" брэндийн өөрөө буулгагч 12 хогийн автомашиныг “АОДЭ” ХХК-аас НЗДТГ-т хүлээлгэн өгчээ. 2024 онд үйлдвэрлэсэн уг автомашин нь 400 морины хүчин чадалтай ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.