images

“Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа болов

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2024-05-02


   "Төрийн банк", Амины орон сууцны инновац хөгжлийн төвтэй хамтран зохион байгуулсан “Тогтвортой хөгжил-Ногоон ирээдүй” үзэсгэлэн худалдаа МҮЭСТО-д дөрөвдүгээр сарын 22-28-ны өдрүүдэд боллоо. Тус үзэсгэлэн худалдаагаар салбарын мэргэжилтнүүд, бизнес эрхлэгч, худалдан авагчид нэг дор цуглаж асуудлаа хэлэлцэх, зээлээ шуурхай шийдвэрлүүлэх зэргээр бүхий л үйлчилгээг нэг дороос авчээ. Тухайлбал, "Төрийн банк"-ны явуулын банкаар иргэд үйлчлүүлэн сонирхсон бараа бүтээгдэхүүн, эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц, эко тээврийн хэрэгслийн зээлээ шийдвэрлүүлсэн байна. Мөн “Амины орон сууцны технологи шийдэл, өртөг бууруулах боломж, чанар стандарт, ногоон зээлийн хүртээмж нэмэгдүүлэх боломж” сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж амины орон сууц барихаар зорьж буй иргэдэд барилга, эрчим хүчний салбарын мэргэжилтнүүд нээлттэй зөвлөгөө, мэдээлэл өгсөн байна.

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.