images

Хятадын оюутнууд Хойд Солонгост суралцахаар очив

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-03


   Хойд Солонгос улс COVID-19 цар тахлын дараа хилээ нээснээс хойш анх удаа гадаад оюутнуудыг хүлээж авсан байна. Тус улсад суугаа Хятадын Элчин сайдын яам Пёньяны олон улсын нисэх онгоцны буудал дээр авахуулсан хятад оюутнуудын зургийг цахим хуудсандаа нийтэлж "Тавдугаар сарын 2-ны өдөр Хятадын Засгийн газрын тэтгэлгээр суралцах 41 оюутан БНАСАУ-ын нийслэл Пёньян хотод хүрэлцэн ирлээ" гэсэн тайлбар хийгээд хоёр улсын хооронд оюутан солилцооны хөтөлбөр идэвхтэй үргэлжилж байгааг онцолсон байна. Үүнээс гадна хувийн зардлаар суралцахаар ирсэн 45 хятад оюутан Пёньянд ирж хичээлдээ орсон болохыг дурджээ. Хойд Солонгос өнгөрсөн жил хилээ нээсэн боловч гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй, зөвхөн хязгаарлагдмал хүрээнд Орос, Хятадын зЗсгийн газрын төлөөлөгчид, Оросын жуулчдыг л нэвтрүүлж байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.