images

Хятадад үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө шоронд орсон хүмүүсийн тоо зуу давжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-02


   Хятадад үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө шоронд хоригдсон зохиолч, идэвхтнүүдийн тоо анх удаагаа зуугаас давлаа гэж Британийн "The Guardian" сонин мэдээлэв. Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг дэмжигч “PEN America” байгууллагын хамгийн сүүлийн тайлангаас эш татан өгүүлснээр Хятадад олон нийтэд мэдэгдэл хийж, цахим ертөнцөөр шүүмжлэл нийтлэл бичсэн хэргээр нийт 107 зохиолч шоронд хоригдож байгаа ажээ. Тус байгууллагаас гаргасан "Бичих эрх чөлөөний индекс 2023" тайлан мэдээгээр дэлхий даяар үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөгөө эдэлснийхээ төлөө шоронд хоригдож байгаа 339 зохиолч байгаа гэсэн тоо гарчээ. Эдгээрийн дотор Хятад улс хамгийн олон буюу 107 хүн байгаа нь ийм хэргээр хоригдож буй хүмүүсийн гуравны нэгийг эзэлж байна. Ийм хүмүүсийн тоонд цахим блогчид болон цахим сүлжээний идэвхтэй хэрэглэгчид хүртэл багтаж байна. Хятадын холбогдох байгууллага ийм хүмүүсийг ихэвчлэн бусдыг өдөөн турхирч үймээн самуун дэгдээхийг оролдсон хэргээр буруутгадаг болохыг тус сонин онцолжээ. Тухайлбал 2020 оны эхээр БНХАУ-ын Ухань хотод COVID-19 цар тахал эрт тархсан талаар мэдээлсэн сэтгүүлч Жан Жан, 2020 оны тавдугаар сард “WeChat” сүлжээнд Хятадын цар тахлын талаар авч хэрэгжүүлж буй бодлогыг шүүмжилсэн иргэн Сун Чин нарыг нэрлэсэн байна. Мөн Шинжаан-Уйгурын яруу найрагч Гулниса Ли Миний "Мянга нэг шөнийн үлгэр"-ээс сэдэвлэн бичсэн алдартай шүлгийг нь салан тусгаарлах үзлийг сурталчилсан хэмээн үзэж 17 жил, 6 сарын хорих ял оноожээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.