“Учиртай гурван толгой” дуурьд тоглох дуучдыг 100 сая төгрөгөөр урамшуулна
Чихэнд чимэгтэй
2024-05-03
Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар Үндэсний их баяр наадмаар Сүхбаатарын талбайд “Учиртай гурван толгой” дуурийг тоглуулах санаачилга гаргажээ. Улмаар уг дуурийг ирэх долоодугаар сарын 10-ны 21 цагт толилуулахаар товлож, гол дүрүүдийн сонгон шалгаруулалтыг шинээр зарлалаа. Дуурийн Юндэн, Балган, Нансалмаа, Хоролмаа, Худалдаачин, Бүүвэйч нарын дүрд тоглох уран бүтээлчдийг шалгаруулахын зэрэгцээ тэднийг нийт 100 сая төгрөгөөр урамшуулна. Шалгаруулалтыг нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулсан ажлын хэсгийн баталсан журмын дагуу зохион байгуулах бөгөөд оролцогчдыг энэ сарын 20-ны өдрийг хүртэл Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрт бүртгэнэ. Энэ жил Тулгар төрийн 2233, Их Монгол улсын 818, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113, Ардын хувьсгалын 103 жилийн ой тохиож байна.
Гэрэл зургийг: Улаанбаатарын мэдээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.