images

Үндэсний баялгийн сангаас орон сууцны зээлийг шийднэ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-05-02


   Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр болж Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх тогтоол баталлаа. Ингэснээр тус сангийн хөрөнгийг иргэдийг орон сууцжуулах хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөрт оруулж өсгөх Сингапурын туршлагыг Монголд нэвтрүүлж байна. Үүний тулд “Эрдэнэс Монгол” компанийн 2023 оны ногдол ашгаас 299.5 тэрбум, “Эрдэнэс Тавантолгой” компанийн 2024 оны цэвэр ашгийн төрд ногдох ногдол ашгаас 200 тэрбум төгрөгийг урьдчилан Үндэсний хуримтлалын санд төвлөрүүлэхээр болов. Өөрөөр хэлбэл, манай улс жилд дунджаар 700 тэрбум төгрөгийг орон сууцны зээлийн хөтөлбөрт олгодог бол ийнхүү энэ жилээс хэмжээг нь 500 тэрбум төгрөгөөр нэмж байна. Ингэснээр илүү олон өрх ипотекийн зээлд хамрагдах боломж бүрдлээ. Ипотекийн зээлийн хөтөлбөр 2013 онд хэрэгжиж эхэлснээс хойш 123000 хүн хамрагдаж орон сууцтай болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.