images

Төрийн банк 2023 онд 94.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

Duuren.Life

Чихэнд чимэгтэй

2024-05-02


   “Төрийн банк” компанийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал дөрөвдүгээр сарын 29-ний өдөр "Корпорэйт" зочид буудлын “Эвент холл” танхимд боллоо. Хувьцаа эзэмшигчид хуралд танхим болон цахим хэлбэрээр оролцож 2023 оны үйл ажиллагаа болон санхүү, ногдол ашиг хуваарилалтын тайлангуудтай танилцсан байна. “Төрийн банк” нь өнгөрсөн онд 94.8 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж, сүүлийн гурван жилд нийт активаа дунджаар 15.9 хувиар нэмэгдүүлсэн үзүүлэлттэй гарчээ. Улмаар дундаж давхаргыг дэмжигч банк байх зорилтдоо уялдуулан цахим болон бусад үйлчилгээний цар хүрээгээ тэлж, нийгмийн хариуцлагын хүрээнд байгаль орчин, нийгэм, боловсролын салбарт чиглэсэн хэд хэдэн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан, хэрэгжүүлээд зогсохгүй тогтвортой хөгжилд чиглэсэн бодлогоо олон улсын стандартад нийцүүлэхэд анхаарал хандуулан ажиллаж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.