images

“Playtime” наадамд гадаад, дотоодын 250 хамтлаг, уран бүтээлч оролцоно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-05-02


   Монголын хамгийн том хөгжмийн наадам болох "Playtime" ирэх долоодугаар сарын 4-7-ны хооронд болно. Энэ жил 22 дахь удаагаа болох гэж буй уг наадам “Earth. Music. Art. Love” уриан дор Налайх дүүрэгт болох бөгөөд дотоодын төдийгүй гадаадын хамтлаг, уран бүтээлч олноор оролцох болсныг НЗДТГ-аас мэдээлэв. Тодруулбал, 15 тайзнаа 250 гаруй хамтлаг, уран бүтээлч тоглолтоо хийхээс 200 нь Монголынх байх бол 50 гаруй нь 21 улсаас ирэх ажээ. Харин тоглолтыг нэг өдөрт 40 мянган хүн үзнэ хэмээн тооцоолж 4000 ажлын байр бий болгох гэж байна. Энэ жил тоглолтуудын хажуугаар эрүүл мэндийн мэдлэг олгох, хувь хүний хөгжлийг дэмжих яриа, хэлэлцүүлэг өрнүүлж, Монгол улсаа сурталчлах үзэсгэлэн гаргах аж. Мөн тоглолтын шинэ талбайд ургамал, мод тариалж тохижуулжээ. Тус наадмыг Нийслэлийн Аялал жуулчлалын газар, “Амьд хөгжмийн наадам” төрийн бус байгууллага хамтран зохион байгуулдаг билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.