Хэнтий аймагт “Зүрх мартахгүй” төслийн эмч нар үзлэг хийнэ
Чихэнд чимэгтэй
2024-05-03
“Зүрх мартахгүй” төслийн эмч нар Хэнтий аймагт хоёр өдрийн турш үнэ төлбөргүй үзлэг оношилгоо хийхээр очжээ. Тэд өнөөдрөөс эхлэн аймгийн төв болон ойрхи сумдын иргэдийг үзлэгт хамруулах ба төслийн багийг зүрхний эмч Б.Болдсайхан ахалж 9 хүний бүрэлдэхүүнтэй ажиллана. Ингэхдээ зүрх, цээж уушигны хагалгааны заалттай хүүхэд, томчуудад зүрхний хоёр эхо, үнэгүй үзлэг оношлогоо хийх юм. Мөн үзүүлсэн хүүхэд багачуудад эм болон хүүхдийн тоглоом бэлэглэнэ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.