images

Вьетнамд гадаадын хөрөнгө оруулалт дөрөв дахин өсөв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-03


   Энэ онд Вьетнамын үл хөдлөх хөрөнгийн зах зээлд оруулсан гадаадын хөрөнгө оруулалт өнгөрсөн оныхтой харьцуулахад дөрөв дахин өссөн тухай тус улсын Статистикийн ерөнхий газрын тайланд дурджээ. Зөвхөн энэ оны нэгдүгээр сараас дөрөвдүгээр сарын хооронд 1.68 тэрбум долларын гадаадын хөрөнгө оруулалт хийгдсэн байна. Харин өнгөрсөн онд үл хөдлөх хөрөнгийн салбарт оруулсан гадаадын хөрөнгө оруулалт 4,67 тэрбум доллар болсон нь өмнөх оныхоос 4,8 хувиар өссөн үзүүлэлт ажээ. Гадаадын компаниуд тус улсын аж үйлдвэр, аялал жуулчлал, орон сууцны салбарт голчлон хөрөнгө оруулалт хийж байгааг Хо Ши Мин хотын Үл хөдлөх хөрөнгийн газрын дарга Ле Хоан Чау онцолжээ. Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын яамны мэдээлснээр, өнгөрсөн 30 жилийн хугацаанд дэлхийн 48 орны хөрөнгө оруулагчид үл хөдлөх хөрөнгийн салбарын 1100 орчим төсөлд нийт 66.4 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Эдгээрээс Сингапур хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн бол Өмнөд Солонгос, Виржиний арлууд, Япон удаалжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.