images

Туульч Б.Уртнасангийн тухай


Ховд аймгийн Манхан сумын харьяат өндөр настан Жамсрангийн Хөөдэй хуучилсан нь

     "Олон жилийн өмнө Ботгон багийнхан гурван тэмээ ачаад Зэрэгийн голд хадлан хадахаар оров. Тэр үед Баатарын Уртнасан манай Манхан суманд суудаг байсан юм. Цэргээс дөнгөж халагдаж ирсэн бага залуу байлаа. Түүнийг илбэ үзүүлдэг гэж ярьдаг байсан болохоор нэг орой бид түүнийг шахсаар байгаад илбэ үзэх болов. Тэгээд Уртнасан гарч ирээд хэвтэж байсан тэмээний амаар ороод бөгсөөр гараад байлаа. Бидэнд яах аргагүй тэгж харагдсан тул ихэд гайхаж билээ. Хоёр удаа тийм илбэ үзүүллээ. Гурав дахь удаагаа үзүүлэх гэтэл Намсрай гэж хүн босож очоод хартал тэмээний омруун доор аяганд ус хийгээд тавьсан байлаа. Тэр усанд их учир байна гэж хэлэлцээд бид гайхаад хоцорч билээ. Хожим нь Уртнасан их сайн туульч болсон юм. Залуудаа их овсгоотой, сэргэлэн хүн байсан даа".