images

Жинхэнэ цөл бол эд хогшил овоолж хураасан орон байр юм уу, эсвэл зарим хүний сэтгэл юм даа


Зөвлөлтийн яруу найрагч Евгений Евтушенко 1980 оны 7 дугаар сард Монгол айлчлахдаа ярьсан ярианаас

     Нас явж байна. Би орчин үеийн Монголын яруу найрагчдийн бүтээлээс орчуулмаар байна. Энэ бол миний амьдралдаа зочилж байгаа 88 дахь орон. Би Монголын эгэл ард түмэн(Би ингэж хэлэх дургүй л дээ)-тэй уулзана. Ард түмэн бол тийм эгэл биш шүү дээ. Би Монголын байгалийг бахдан бичсэн олон шүлэг уншсан. Монголын хилчидтэй ярилцаж байхад тэдний “Наша прекрасная пучтыня” гэж хэлсэн нь миний сэтгэлд хоногшжээ. Тэр үг надад гайхалтай санагдаж миний сэтгэлийг уяраасан. Яагаад гэвэл тэр нутаг нь үнэхээр сайхан юм. Цөл гэсэн нь төдийлөн оносон үг биш санагдсан. Тэгээд би харин жинхэнэ цөл бол эд хогшил овоолж хураасан орон байр юм уу, эсвэл зарим хүний сэтгэл юм даа гэж бодсон шүү. Гэтэл тэнд эхээс нь салгасан ботгоны өрөвдмөөр буйлах дуу сонсч, үе үехэн санаа алдах салхины амьсгаанд зөөлхөн чахрах заг модны чимээг анирлахад байгалийн гайхмаар мөнхийн ид шидийг илтгэсэн найрал хөгжим сонсч байх шиг санагддаг юм байна.

Леонид Шинкарев "Цэдэнбал, түүний цаг үе" номоос