images

Мянгадын “чонон саарал”


     Ховд аймгийн Мянгад сумын унаган адуу болох “чонон саарал” гэж алдаршсан энэхүү алдарт хүлэг нийтдээ арав гаруй удаа түрүүлжээ. Мянга есөн зуун тавин хэдэн онд Ардын уран зохиолч Цэндийн Дамдинсүрэн гуай АИХ-д депутатаар сонгогдоод тус сумын хөдөлмөрчидтэй уулзаж явжээ. Тэгэхэд ус нэлээд нэмсэн, саалийн завод хоёр голын дунд буусан байжээ. Тэнд яриа хийж дууссаны дараа саарал морио Дамдинсүрэн гуайд унуулж гол гаргаж өгчээ. Тэгэхэд Дамдинсүрэн гуай “Энэ эрлийз морь уу?” гэхэд нь “Үгүй, монгол морь” гээд уралдсан түүхийг нь ярьж өгөхөд тэрбээр “Та нар энэ морийг улсын наадамд уралдуул. Би яриад онгоц явуулж өгье” гэж байжээ.

 

Ш.Ганхуяг. “Эрдэнийн хүлэг оршвой” номоос