images

Та нар надад амар байсан гэж бодож байна уу?


БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Д.Майдарын дурсамж яриа

     Би хорин настайдаа техникум дөнгөж төгсөөд Өмнөговь аймагт малын эмчээр очиж билээ. 1937 он гараад байв. Шуурганаар үхсэн малын сэг цасан дунд харлаж харагдана. Гэтэл би малын ерөнхий эмчээр томилогдоод оччихсон байж байдаг. Яаж баривчлагдалгүй үлдсэнээ өөрөө ч ойлгодоггүй юм. Гэхдээ баривчилж байсныг нь санаж байна. Дотоод яамныхан хүмүүсийн нэрсийн жагсаалт барьсаар хөдөө ачааны тэрэгтэй очдог байв. Хорин хүн авч явна аа л гэдэг. Баривчлах хүн нь эзгүй байх юм бол айлынх нь хүнийг ачаад явна. Тушаал биелүүлэх хэрэгтэй шүү дээ.

Арван жилийн дараа намайг Улаанбаатарт Төлөвлөгөөний комиссын дарга болоод байхад зөвлөх Печниковыг Москва руу үдэх болж маршал Чойбалсан, Печников бид хоёрыг албан тасалгаандаа уриад хоёр, гурван хундага уусны дараа хэлмэгдүүлэлтийн он жилүүдийг дурсаж “Та нар надад амар байсан гэж бодож байна уу? Нэг нь нэг юм хэлнэ, нөгөө нь өөр юм хэлнэ. Би хэнд нь итгэхээ мэдэхгүй байлаа” хэмээн ярьж байж билээ.

Леонид Шинкарев. “Цэдэнбал, түүний цаг үе” номоос