images

Хөлийн улыг барьж эмчлэн хүний нүдэнд хараа оруулсан нь


Элэгний эмч М.Шагдарсүрэн Говийн нэгэн отчийн тухай хуучилсан нь

     Говийн нэгэн хүрээнд шавилан суудаг оточ лам нар жил бүр цуглаж хэн ямар эмчилгээ хийж сурснаа шүүн ярилцдаг байжээ. Нэгэн залхуу оточ гурван жил ямар ч эмчилгээ, оношлогоо мэдүүлж яриагүй тул нөхдөөсөө зэм хүртэж арга ядаад, хээр хүн тавьдаг газарт хүрч нохой шувуу хагас хөндсөн нэгэн шарилыг хараад бодол болон сууж гэнэ. Гэтэл нөгөө шарилын өрөөсөн нүд нь аньж нээгдээд байхаар нь лавшруулан хартал хөлийн улнаас нь нэг оготно зулгааж байгаа харагджээ. Тэгээд хөлийн ул, өсгий нүдтэй ямар холбоотой болохыг нарийвчилж сайн судлаад учир холбогдлыг нь олж мэдсэн байна. Улмаар судалж сурсан аргаараа хараагүй нэг хөгшинд хараа оруулах эмчилгээ хийж бусад оточ нартаа үзүүлжээ. Эмгэний нүдэн дээр наасан ямааны түүхий элгийг хуулан авахад эмгэн тэднийг харж дуу алдсан гэдэг. Уламжлалт анагаах ухаанд олон өвчнийг хөлийн улаар шинжиж, оношилж эмчилдэг байжээ.