images

Хятадад түрээсийн хэт жижиг өрөө эрэлт ихтэй байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-06


   Хятадын орон сууцнуудад ариун цэврийн өрөөний ар талд ортой нэг өрөө жижиг байр шинээр бий болгосон нь маш их эрэлттэй байна. Учир нь томоохон хотуудад орон сууцны үнэ өндөр байгаа тул цомхон жижиг байрыг хүмүүс ихээр сонирхох болжээ. Ердөө 5 м/кв хэмжээтэй ийм байрны сарын түрээсийн үнэ 300 юань юм. Орон сууцны үнэ хэт өндөр Бээжин, Шанхай, Гуанжоу, Шэньжэнь зэрэг нэгдүгээр зэрэглэлийн хотуудад ажил амьдралаа эхлүүлж буй ганц бие залуус олон мянгаараа ийм байрны захиалга өгсөн байна. Үл хөдлөх хөрөнгийн үнэлгээний агентлагийн мэдээлснээр, Шанхай хотод нэг өрөө байрны түрээс дунджаар 5000 юань байгаа нь сард 6000 орчим юанийн цалин авдаг жирийн ажилчдын хувьд хэтэрхий өндөр үнэ юм. Тиймээс барилгын компаниуд залууст зориулсан жижиг, хямдхан байр ихээр барьж эхэлжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.