images

Хятад: Сар руу төхөөрөмж хөөргөхийг 200 мянган жуулчин үзжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2024-05-06


   Хятад улс өнгөрөгч баасан гарагт Хайнань мужийн Вэньчан дахь нисэх буудлаас сарыг судлах робот төхөөрөмж хөөргөсөн билээ. Тэгвэл уг үйл явдлыг 200 мянган жуулчин биеэр ирж үзсэн талаар Вэньчан хотын аялал жуулчлалын газраас мэдээлэв. Өмнө нь АНУ, ЗХУ, Хятад улс сар луу 10 төхөөрөмж илгээсэн нь зөвхөн наад талаас нь дээж авчирч байсан бол энэ удаа сарны цаад талаас дээж авчруулахаар илгээж байгаагаараа энэ аялал онцлог юм. “Chang’e 6” робот төхөөрөмжийг Бээжин дэх Хятадын Сансрын технологийн агентлаг бүтээсэн байна. Төхөөрөмж сарны цаад талд төлөвлөсөн ёсоор хүрч чадвал хоёр кг хүртэл чулуу, хөрс цуглуулж авчирна. Сонирхуулахад, энэ төхөөрөмжийг бүтээхэд хамтран ажиллах саналыг гадаадын 20 гаруй орноос ирүүлэхэд Хятад улс Франц, Итали, Шведийг сонгож хамтран ажиллажээ. Өмнө нь “Chang'e 4” төхөөрөмжийг сарны цаад тал руу илгээхдээ хятадууд Герман, Шведтай хамтарч байв. Chang'e 4” сарнаас хөрсний дээж авчирч чадаагүй бол 2020 онд "Chang'e 5" төхөөрөмж өмнөд туйлаас нь дээж авчирсан билээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.