Японы зүрх судасны эмч нар Дундговьд ажиллав
Хөдөөгийн баясгалан
2024-05-06
Японы зүрх судасны эмгэгийн нарийн мэргэжлийн эмч нараас бүрдсэн сайн дурын баг өнгөрсөн амралтын өдрүүдэд Дундговь аймагт үзлэг оношилгоо хийжээ. Япон эмч нар “Heart saving project” ашгийн бус байгууллагын журмаар 2001 оноос Монгол улсад ирж хот, хөдөөгийн 8595 хүүхдэд үзлэг оношилгоо хийсэн бөгөөд 822 хүүхдэд титэм судсан дотуурх зүрхний эмчилгээг үнэ төлбөргүй хийсэн байна. Улмаар 2012 онд Дундговь аймгийн нэгдсэн эмнэлэгт 89 хүүхдэд шаардлагатай тусламж үйлчилгээг үзүүлжээ. Энэ онд мөн бусад аймаг орон нутгуудаас Дундговь аймгийг сонгож өөрсдийн санхүүжилтээр үзлэг оношилгоо зохион байгуулсан нь энэ юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.