images

Ши Жиньпин Европт хийх айлчлалаа Францаас эхлэв

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-06


   БНХАУ-ын дарга Ши Жиньпин өчигдөр Францад хүрэлцэн очсоноор Европт хийх зургаан хоногийн айлчлалаа эхлүүлэв. Тэрбээр нисэх онгоцны буудал дээр хэлсэн үгэндээ "60 жилийн өмнө Хятад, Франц хоёр орон Хүйтэн дайны саадыг давж дипломат харилцаа тогтоосон бөгөөд түүнээс хойш манай хоёр орон Хятад, Өрнөдийн харилцааны тэргүүн эгнээнд байсаар ирсэн" хэмээн онцолжээ. Улмаар хоёр орны харилцаа нийгмийн өөр өөр тогтолцоотой улс орнууд энх тайвнаар зэрэгцэн оршиж, хамтран ажиллаж, харилцан ашигтай байхын үлгэр жишээ болж ирснийг дурдсан байна. Айлчлалын албан ёсны арга хэмжээ өнөөдөр эхлэх бөгөөд Эммануэль Макрон, Ши Жиньпин, Европын комиссын дарга Урсула фон дер Ляйен нар Елисейн ордонд уулзаж Европын холбоо, Хятадын эдийн засаг, худалдааны асуудлыг хэлэлцэнэ. Э.Макрон энэхүү айлчлалын өмнө "La Tribune" сонинд өгсөн ярилцлагадаа "Бид Хятадтай харилцан ашигтай байж, эдийн засаг, аюулгүй байдлын асуудлаараа ойлголцоно гэж найдаж байна" гэжээ. Ши Жиньпин Францын айлчлалаа дуусгаад үргэлжлүүлэн Серби, Унгар улсад айлчилна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.