images

Франц: 140 метр урт багет талх хийжээ

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-06


   Францын 12 талхчин нийлж 14 цаг ажиллан 140.53 метр урт багет талх хийсэн тухай “The Guardian сонин мэдээлэв. Ингэсээр дэлхийн хамгийн урт талх хийсэн Итали улсын амжилтыг Франц эзэмших болсон байна. Сюрен хотын захиргаа цахим хуудсаараа дамжуулан дээд амжилт тогтоосон тухай мэдээлж "Дэлхийн хамгийн урт багет талхыг бид хийж чадлаа” гэжээ. Өмнө нь Италийн Комо хотын нарийн боовчид 2019 онд 132.62 метр урт багет талх хийн дэлхийн дээд амжилт тогтоож байсан аж. Францын талхчид энэ ер бусын урт талхаа хийхийн тулд үүр шөнийн 3 цагт ажилдаа орон гурилаа зуурч эхэлсэн гэнэ. Ингээд 5 см-ээс багагүй зузаантай талхаа найман цаг орчим жигнэж болгожээ. Тус улсад секунд тутамд 320 багет зарагддаг гэсэн судалгаа бий. Дэлхийн дээд амжилт тогтоосон талхыг жижиглэн хувааж Сюрен хотын иргэдэд тараажээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.