images

“Хөхөө” киног Халимагт гаргав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-06


   Монгол улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яам Монгол улсыг сурталчлах долоо хоногийн арга хэмжээг өнгөрөгч сард зохион байгууллаа. Энэ үеэр найруулагч Ж.Жамьянсүрэнгийн “Хөхөө” уран сайхны киног Халимагийн нийслэл Элстэй хот болон Троицкое тосгон, Ергенинский суурингийн соёлын төвүүдэд дөрөвдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд үзүүлжээ. “Киношок” олон улсын кино наадмаас “Гран-При”, шилдэг найруулагчийн, шилдэг эрэгтэй болон эмэгтэй дүрийн шагналуудыг хүртсэн энэхүү киног Халимагийн “Евразия Арт-центр” төрийн бус байгууллага, Монголын Элчин сайдын яамтай хамтран анх удаа Халимагийн нийслэлд гаргасан нь энэ болсон юм. Найруулагч Ж.Жамьянсүрэн нь 2021 онд болсон “Улаанбаатар”, 2022 онд ОХУ-д болсон “Киношок” олон улсын кино наадмын шагналтан билээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.