images

Япон иргэд Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнд 100 мод тарив

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-06


   Японы "Мүсашино-Тама-Хабаровск" нийгэмлэгийн төлөөлөгчид өнгөрсөн бямба гарагт Улаанбаатар хотын Ботаникийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцаж, цэцэрлэгт нь 100 ширхэг Сибирь гүйлс мод тарьжээ. Японы Мусашино хот, Тама муж, Оросын Хабаровск хотын оролцоотой тус нийгэмлэг мод тарьж ургуулах, Сибирийн бүс нутгийн байгалийн унаган төрхийг нөхөн сэргээх чиглэлээр ажилладаг байна. Armeniaca sibirica буюу Сибирь гүйлс нь 40-өөс дээш жил насалдаг ихэвчлэн уулын энгэр газар хайргархаг, элсэнцэр хөрсөнд сайн ургадаг бөгөөд ногоон байгууламж, хот цэцэрлэгжүүлэлтэд цөөн тоогоор ургуулахад тохиромжтой ургамал юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.