images

НҮБ: Монголын хөдөөд хамгийн бага хүнсний хаягдал гардаг

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-05-06


   НҮБ өнгөрөгч гуравдугаар сарын эцсээр “Хүрээлэн буй орчны хөтөлбөрийн хоолны хаягдлын индекс” тайлангаа танилцуулсан билээ. Тайланд дурдсанаар 2022 онд дэлхий даяар үйлдвэрлэсэн хүнсний бүтээгдэхүүний 1/5 буюу 20 хувь нь хог хаягдал болжээ. Гэтэл дэлхийн хүн амын 1/3 нь өлсгөлөнтэй нүүр тулж байна. 2022 онд ойролцоогоор 1.05 тэрбум тонн хаягдал гарсны 60 орчим хувь нь айл өрхөөс, 28 хувь нь нийтийн хоолны газраас, 12 хувь нь жижиглэнгийн худалдааны салбараас гарчээ. Өмнөх тайланг үзвэл 2019 онд дэлхий дахинд 931 сая тонн хоолны хаягдал гарч байсан аж. Өөрөөр хэлбэл, гурван жилийн хугацаанд хоол хүнсний хаягдал 119 сая тонноор нэмэгдсэн байна. Энэ оны үр дүнг танилцуулсан судалгаанд Монголоос Улаанбаатар хот, Булган аймгийн Хишиг-Өндөр сумын өрхүүдийг хамруулжээ. Улаанбаатарын 131 өрх судалгаанд хамрагдахад нэг өрхөөс жилд дунджаар 29 кг хүнсний хаягдал гарсан бол Хишиг-Өндөр сумын 36 айлаас дунджаар зургаан кг хаягдал гарчээ. Ингэснээр Хишиг-Өндөр сум НҮБ-ын судалгаанд хамрагдсан улсуудын хотуудаас хамгийн бага хоолны хаягдал гаргасан газар болсон юм. Харьцуулахад, Бутан улсын нэг өрхөөс жилд найман кг хоолны хаягдал гардаг байна. Бүс нутгаар нь авч үзвэл Хойд Америк, Латин Америк, Африк, Европын орнуудад хоол их хаядаг бол Ази, Номхон далайн орнуудад арай бага ажээ. Ази-Номхон далайн бүсийн орнуудаас Австрали, Шинэ Зеландаас хамгийн их хоолны хог хаягдал гардаг байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.