images

Абу Даби: Монголын тамирчид жюү жицүгийн ААШТ-ээс алт, мөнгөн медаль авлаа

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-05-06


   Арабын нэгдсэн Эмират улсын нийслэл Абу Даби хотноо жюү жицүгийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 5-8-ны өдрүүдэд болж байна. Тэмцээний хоёр дахь өдөр өсвөрийн ангиллын 57 кг-ын жинд барилдсан “Garuda BJJ & MMA” академийн тамирчин Г.Монголжин мөнгөн медаль хүртжээ. Тэрбээр Өмнөд Солонгос, АНЭ, Филиппиний тамирчдыг ялж аваргын төлөө Казахстаны тамирчинтай барилдан ялагдсанаар мөнгөн медаль хүртсэн байна. Харин +70 кг-ын жинд барилдсан А.Батзул алт, Б.Хулан мөнгөн медаль хүртжээ. Б.Хулан мөн файтингийн төрөлд гурав дахь удаагаа аваргаллаа. Тэмцээний гурав дахь өдөр эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Б.Цэнджав мөнгөн медаль хүртэв. Түүнчлэн насанд хүрэгчдийн ангилалд Монголын тамирчдын анхны алтан медалийг эрэгтэйчүүдийн -94 кг-ийн жинд Г.Гантулга авчээ. Тэмцээнд Монголын насанд хүрэгч, өсвөрийн шигшээ багийн 70 гаруй тамирчин, дасгалжуулагч оролцож байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.