images

Их Британиас Монголд суугаа Элчин сайд одон авахдаа дээл өмсөв

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-05-06


   Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсаас Монгол улсад суух Элчин сайд Фиона Блайт “Member of the Order of the British Empire” буюу “Их Британийн эзэнт гүрний хүндэт гишүүн” одонг бямба гарагт хүртлээ. Тэрбээр уг одонг гардан авахдаа саарал эмжээртэй цагаан торгон дээлээр гоёжээ. Ф.Блайт манай улсад 2023 оны долоодугаар сард томилогдон ирж, наймдугаар сард Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсан билээ. Түүнд шагнал гардуулсан гүнж Энн бол Эдинбургийн гүн Филипп, хатан хаан II Элизабэт нарын дунд хүүхэд, ганц охин нь бөгөөд өдгөө 74 настай юм. Ф.Блайт Монголд томилогдохоосоо өмнө Вьетнамын нийслэл Ханой хот дахь төлөөлөгчийн газрын дэд тэргүүн, НҮБ-ын дэргэдэх Их Британийн төлөөлөгчийн газрын бодлогын тэргүүнээр ажиллаж байсан, олон улсын харилцааны арвин туршлагатай нэгэн билээ

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.