images

Жар гарсан ч хориод настай мэт харагддаг хятад эмэгтэйн нууц

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-06


   Жар гаруй настай ч хориод насны мэт бие галбиртай хятад эмэгтэй цахим ертөнцөд олны анхаарал татаж байна. 160 см өндөр, 46 кг жинтэй энэ эмэгтэй "Байнгын дасгал хөдөлгөөн нь хөгшрөлтөөс сэргийлэх гол нууц" хэмээн ярьжээ. Юннань мужийн иргэн, 63 настай Жэн Жэнь компанид менежерээр ажиллаж байгаад 55 насандаа тэтгэвэрт гарснаасаа эхлэн идэвхтэй дасгал хөдөлгөөн хийж эхэлсэн байна. Тэрбээр гоо сайхны мэс засал огт хийлгээгүй бөгөөд биеийн тамир хийхэд өдөр бүр хоёр цаг зориулдаг гэнэ. Тэрбээр “Биеийн минь эрч хүч өдрөөс өдөрт сайжирч байгааг мэдрэх хамгийн сайхан байдаг. Хөгшрөлтийг даван туулж чадахгүй юм шиг санагддаг байсан бол одоо би улам эрүүл саруул, аз жаргалтай болж байна” гэжээ. Үеийнх нь хүмүүс хурдан хөгширч байгааг хараад тэдэнд үлгэр дуурайлал болохын тулд дасгал хөдөлгөөн хийх аргынхаа талаар цахим сүлжээгээр хуваалцаж, олон мянган дагагчтай болсон байна. Саяхан 63 насныхаа төрсөн өдрийг тэмдэглэсэн түүний цахим дагагчид “Гучин настнууд ч танаас хөгшин харагдаж байна”, “Таныг дуурайж дасгал хөдөлгөөн хийж эхэлснээс хойш би шинэ хүн болсон” гэх мэт сэтгэгдэл үлдээжээ. Жэн Жэнь өдөр бүр дасгал хөдөлгөөн хийхээс гадна цахим орчинд хүмүүст зөвлөгөө өгөх, хариу захидал бичих зэргээр маш завгүй аж төрдөг байна. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.