Өмнөговь аймаг 2024 онд нэг сая мод тарих зорилт тавьжээ
Хөдөөгийн баясгалан
2024-05-06
Өмнөговь аймаг энэ онд нэг сая мод тарих зорилт тавьж хаврын мод тарих ажлаа өнгөрөгч долоо хоногт эхлүүлэв. Энэ ажилд орон нутгийн 57 төрийн байгууллагын албан хаагч, иргэд нийт 420 гаруй хүн оролцож, Даланзадгад сумаас Булган сум хүртэлх 50 га талбайд салхинаас хамгаалах зурвас буюу 2350 ширхэг мод суулгасан байна. Хоёр сумын хооронд нэг зуун ийм талбай бий ажээ. Тус аймаг 2003 оноос 2021 оныг хүртэл 2.3 сая ширхэг мод тарьсан бол сүүлийн гурван жилийн хугацаанд нэг сая мод тарьсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.