images

1000 сурагчийг морин хуурын сургалтад хамруулжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2024-05-06


   Соёлын яамнаас өнгөрсөн нэг сарын хугацаанд Улаанбаатар хотын дүүргүүдийн соёлын төв ЕБС-иудад морин хуурын багш нарыг илгээж, 1000 сурагчийг морин хуурын анхан шатны сургалтад хамруулжээ. Тэгвэл эдгээр багш нар болон сурагчдын хамтарсан “Ирээдүйн өвлөн уламжлагч” уулзалт өнгөрсөн долоо хоногт боллоо. Уулзалтаар багш нарыг чадавхжуулах, морин хуурын сургалтыг өргөжүүлэх болон морин хуур урлаачидтай хамтарч ажиллахаар болсон бол морин хуур урлаачид үзэсгэлэн гаргасан байна. Сургалтад хамрагдсан хүүхдүүд Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр жил бүр зохион байгуулдаг "Монгол хүүхдүүд" баярын үеэр Д.Сүхбаатарын талбайд тоглолт хийнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.