images

Б.Сэр-Од зургаан Олимпод оролцсон дэлхийн анхны тамирчин болно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-05-06


   Данийн нийслэл Копенхаген хотноо болсон “Парис-2024” Олимпын эрх олгох сүүлчийн тэмцээнд манай тамирчин Б.Сэр-Од амжилттай оролцлоо. Тэрбээр замаа 2:19:25 цагт туулж 14 дүгээр байр эзэлснээр зургаа дахь Олимпдоо оролцох эрхээ авч чадсан байна. Ингэснээр тэрбээр зургаан Олимпод оролцсон дэлхийн анхны холын зайн гүйлтийн тамирчин болно. Тус тэмцээнд манай эмэгтэй марафонч Г.Хишигсайхан замаа 2:28:48 цагт туулж барианд дөрвөөр орсон бөгөөд түүний хувьд Олимпод оролцох эрхээ хэдийнэ аваад байгаа юм. Б.Сэр-Од өнгөрсөн онд Ханжөүгийн Азийн наадамд 10 мянган метрийн зайг 30:57:71 минутад туулж 10 дугаар байранд шалгарсан билээ. Мөн өнгөрөгч оны наймдугаар сард Унгарт болсон ДАШТ-д оролцсоноор 11 ДАШТ-д уралдсан дэлхийн хоёр тамирчны нэг болсон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.