images

Герман: Геббельсийн зуслангийн байрыг үнэгүй авах хүн ч олдохгүй байна

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-06


   Германы нацизмын суртал ухуулагч Йозеф Геббельсийн зуслангийн байрыг Берлин хотын удирдлага хэрхэхээ мэдэхгүй байгаа тухай “Associated Press” агентлаг мэдээлэв. Зөвхөн засвар үйлчилгээнд нь жил бүр хэдэн зуун мянган еврогийн зардал гардаг уг байрыг хүссэн хүнд нь үнэгүй олгохоо хотын захиргаа зарласан боловч нэг ч хүсэлт ирээгүй байна. Улмаар нураах санал гаргасанд, түүхэн дурсгалт газар учир олны эсэргүүцэлтэй тулгарчээ. Уг байрыг 1939 онд Гитлерийн хамгийн ойрын хамтрагч Й.Геббельс бариулсан бөгөөд Берлинээс хойд зүгт 40 км зайд орших Бандлиц тосгоны ойролцоох нуурын эрэг дээр байрладаг, нийт 70 өрөөтэй, 17 га талбай бүхий тансаг зэрэглэлийн сууц ажээ. Й.Геббельс энд гэр бүлийнхэнтэйгээ амьдардаг, заримдаа нацист удирдагчид, уран бүтээлчид, жүжигчдийг урьж үдэшлэг хийдэг байсан аж. Дэлхийн II дайны дараа уг байр холбоотны цэргийн эмнэлэг болж, улмаар Герман улс баруун, зүүн болж хуваагдсаны дараа Зүүн Германы эрх баригчид залуучуудын боловсролын төв болгон ашиглаж байжээ. Ингээд 1999 оноос хойш орхигдсон бөгөөд жил тутмын засвар үйлчилгээний зардал нь 250 мянган евро болдог аж. Иймээс Берлин хотын захиргаа хувь хүн, байгууллагуудад үнэгүй өгөхөө зарласан ч авах хүн олдоогүй байна. Улмаар бүрмөсөн нурааж, уг газрын унаган төрхийг сэргээх шийдвэр гаргахад Бранденбург мужийн Соёлын өвийг хамгаалах газар эсэргүүцжээ. Гэвч өөр гарцгүй тул нураахаас өөр аргагүй гэдгээ хотын захиргаа илэрхийлсэн байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.