images

С.Мөнхсүх Азийн жюү жицүгийн холбооны дэд ерөнхийлөгч боллоо

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2024-05-06


   Монголын жюү жицүгийн холбооны ерөнхийлөгч С.Мөнхсүх өчигдөр Абу Даби хотноо болсон Азийн жюү жицүгийн холбооны долоодугаар их хуралд оролцлоо. Улмаар тус хурлаас Азийн жюү жицүгийн холбооны дэд ерөнхийлөгч, Зүүн Азийн холбооны ерөнхийлөгчөөр сонгогдов. Азийн холбооны нэгдүгээр дэд ерөнхийлөгчөөр Кувейтын Шейх Талал Фахад Аль Ахмад Аль-Сабах ажилладаг бөгөөд тэрбээр өнгөрсөн оны наймдугаар сард Азийн Олимпын хорооны ерөнхийлөгч болсон юм. Харин хоёрдугаар дэд ерөнхийлөгчөөр 2019 оноос Монголын холбооны ерөнхийлөгч Х.Эрдэнэбаатар ажиллаж байгаад ажлаа хүлээлгэж өглөө. Жюү жицүгийн найм дахь удаагийн ААШТ Арабын нэгдсэн Эмират улсад өчигдөр эхэлсэн бөгөөд 8-ны өдөр хүртэл үргэлжилнэ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.