images

Япон: Хурдны замын тарифыг өөрчилнө

Д.Бизьяа

Анд нөхдийн мэдээ

2024-05-06


   Японы Засгийн газар замын түгжрэлийг бууруулахын тулд ирэх жилээс эхлэн зорчих хугацаанаас хамааран хурдны замуудад өөр өөр хураамж авах систем нэвтрүүлэхээр болжээ. Энэ талаар мэргэжилтнүүд судалгаа хийж "Эдийн засаг, санхүүгийн удирдлага, шинэчлэлийн үндсэн бодлого"-д тусгахаар болсон байна. Ерөнхий сайд Фүмио Кишида өнгөрсөн сард Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яаманд хурдны замын хураамжийн системийг эргэн харахыг үүрэг болгосон юм. Хурдны замын тарифын өөрчлөлтийг 2021 оны Токиогийн Олимпын үеэр Токио хотын төвийн замуудад нэвтрүүлж эхэлсэн билээ. Мөн одоогоор Кисаразү болон Кавасаки хотыг холбосон “Tokyo Bay Aqua Line” хурдны замд энэ оныг дуустал туршилтын журмаар хэрэгжүүлж байгаа аж. Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яам ирэх наймдугаар сараас эхлэн хурдны замуудын төлбөрийн тогтолцоог замын менежментийн компаниудтай зөвшилцөн тогтоохоор болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.