images

Туульч болсон минь


Туульч Нацагийн Дамдиндоржийн яриа

     Миний бие 7–8 наснаасаа эхлэн авга ах Рэнцэнгийн тууль хайлахыг сонсдог байлаа. 13 наснаасаа эхлэн Алтайн магтаал сурч эхлэв. 1980-аад онд Ховд аймгийн Хөгжимт драмын театрын сахиул хийж байсан авга ах, алдартай туульч Баатарын Авирмэд нэг удаа намайг гэртээ дуудаад, тууль хайлж сурахыг зөвлөж тууль хайлж үзүүлэв. Би нас бага байсан тул туулийг бүрэн гүйцэд сонсож чадалгүй унтаад өгчээ. Өглөө нь босоод ихээр зэмлүүлж билээ. Түүнээс хойш Алтай магтаж, туулж хайлж эхэлсэн юм. Авирмэд ахын том Доржпалам надад нэг товшуур хийж өгснийг эдүгээ хүртэл хэрэглэж байна. 1992 онд манай аймгаас таван туульч Улаанбаатар хот орж Монголын бүх ард түмний урлагийн үзлэгт оролцсоны нэг нь би байлаа. Үзлэгийн үеэр туульчдыг сугалаа татуулж аль туулийн хэддүгээр бадгийг хайлахыг зааж жинхэнэ ёсоор шалгаруулсан юм. Надад “Наран хөвүүн хаан” туулийн баатрын гэрийн дотор талыг магтах сугалаа таарч, түүнийг хайлан 25 насандаа “Залуу туульч” өргөмжлөл авч байлаа. Түүнээс хойш алдарт туульч Уртнасан ах надад, хүүхдүүдэд тууль хайлах, Алтай магтахыг зааж болно гэж зөвшөөрсөн юм.

Эх сурвалж: М.Ганболд “Ойрад Монголын угсаатны зүйн хээрийн судалгааны хэрэглэгдэхүүн”