images

Гөрөөс агнуулахгүй байх арга


Ахмад багш Шурагийн Малчаа гуай хуучилсан нь

     Ховд аймгийн Мөнххайрхан сумын жолооч Хуяг гэж алиа хошин, цагаан цайлган сайхан эр байлаа. Хэсэг хүмүүс том буутай анд явцгаажээ. Гэтэл гөрөөс харагдахад Хуяг жолооч “Би буудъя” гээд урагш мөлхөн хадан дээр хэвтэж гэнэ. Нэлээд хэсэг онилж байснаа буцаад хүмүүс дээр ирээд “Хутгаа авсан уу?” гэхэд нөгөөдүүл нь “Авсан” л гэжээ. Хуяг дахиад урагш мөлхөн нөгөө хадан дээрээ очоод хэсэг хэвтэж байснаа дахиад эргэж ирээд аяархан шивэгнэн байж “Уут сав авсан уу?” гэхэд нөгөөдүүл нь бас л уут авснаа хэлжээ. Хуяг дахин нөгөө хад руугаа мөлхөөд очтол гөрөөснүүд аль хэдийн хулжиж одсон байжээ. Хуяг гуай хүмүүсээр гөрөөс агнуулахгүй гэсэн далд бодлогоо ингэж хэрэгжүүлсэн гэдэг.