images

Жагварал гуайг туршсан минь


САА-н дарга асан Мандалсүрэн гуайн яриа

     Би их сургуульд сурч байхдаа Жагварал гуайн “Намын амьдрал” сэтгүүлд нийтлүүлсэн нэг өгүүллэгийг уншиж үзээд зарчмын нэлээд асуудлыг сөргүүлэн тавьж шүүмж биччихлээ. Тэгсэн чинь удалгүй миний тэр өгүүлэл нийтлэгдэж бөөн сенсаци үүсдэг юм байна. Тэр үед Жагварал гуай ШУА-д байсан юм. Би их сургуулиа төгсөөд Төв Хорооны ХАА-н хэлтэст ажиллаад удаагүй байтал Жагварал гуай хөдөө аж өхуйн асуудал хариуцсан нарийн бичгийн даргаар дэвшин ирэх нь тэр. Би ч дотроо их эмээж, тэгсэн хир нь энэ хүн миний тухай ямар нэг зүйл санаж явдаг болов уу, яадаг бол гэж бодсондоо ер нь байдлыг туршиж үзмээр санагдлаа. Тэгээд нэг диссертаци бичих төлөвлөгөө хийж аваад орлоо. Үзүүлээд, ийм сэдвээр эрдмийн ажил хийх бодолтой байгаагаа хэлж, удирдагчаа болгох талаар санал тавихад тэрбээр миний ажлыг дэмжиж байна гэсэн боловч харин удирдагч болж чадахгүй гэлээ. Тэгэхэд нь би түүнийг өөртөө таагүй байдгийг нь ойлгож, түүнээс ер нь холхон байх, мөн нутагтаа очиж атрын ажилд оролцохоор зориг шулуудан хүсэлтээ гарган бүр Цэдэнбал дарга дээр орж байж дэмжүүлээд Төв хорооны томилолтоор Увс аймгийн Баруунтурууны САА-н даргаар томилогдон очиж байлаа.