images

Монголын хамгийн жижиг шатар

Б.Бадамзул

Монголын хамгийн

2022-10-25


     Дорнод аймгийн Баян сумын бичил сийлбэрч Мягмарын Пүрэвжав Монголын хамгийн жижиг шатрыг хийж 2006 онд “Монголын бичил шатар” гэсэн зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан юм. Тэрбээр шатрын бодыг 2.2-2.4 миллиметр, хөлгийг хааш хааш гурван сантиметр хэмжээтэй хийжээ. Энэхүү шатрын хөлгөн дээр хоёр жижиг яст мэлхий байх бөгөөд түүнийг улаан буудайн үрээр хийсэн байна. Мөн шатрын бодуудыг ачлагатай тэмээ, гэр тэрэг, нохой зэргээр төлөөлүүлжээ. Энэ талаар М.Пүрэвжав “Монгол шатар гэдэг нь Монголын ахуйг харуулдаг учраас ийм сийлбэр хийсэн. Мөн шатрын хүү нь цэрэг гэсэн утгатай. Харин монголчуудыг хамгаалдаг цэрэг нь нохой гэж үзээд шатрын хүүг нохойгоор дүрсэлсэн” гэлээ.

     Тус шатрыг нягтшил сайн хус модоор хийжээ. Мөн энэ шатрыг 2005 онд эхэлж жил гаруйн хугацаанд хийж дуусгасан байна. Тэрбээр энэ тухай “Бичил сийлбэрийг хийхдээ хугацаа заахаас илүүтэй сэтгэл зүйн бэлтгэл хийх хэрэгтэй. Учир нь, хүний гарын чичиргээ сандрах, яарах гэх мэт сэтгэлийн хөдөлгөөнөөс шалтгаалдаг. Мөн бичил сийлбэр хийхэд хүний нүд их өвддөг учир өдөрт хоёр цагаас илүү хийдэггүй” гэж ярив. Учир нь, хоёр нүдний хүүхэн хараа нэг цэгт төвлөрч удаан гөлөрвөл хялар долир болох, нүдний булчин татах магадлалтай” гэж ярьсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.