Шотландын жижиг арал дээр 34 жилийн дараа анх удаа хүүхэд мэндэлжээ
Шотландын умард нутгийн Хойд Роналдси хэмээх бөглүү арал дээр 30 гаруй жилийн хугацаанд анх удаа хүүхэд мэндэлжээ. Данкан Уайлдер Торстейн Трэйл Суарес Форд есдүгээр сарын 15-нд төрж, тус арал дээр сүүлийн 34 жилд гарсан анхны хүүхэд болсныг түүний ээж Элис Трэйл Форд пүрэв гарагт CNN-д ярьсан байна. Ердөө гурван миль урт, хоёр миль өргөн Хойд Роналдси арал бол Шотландын эх газрын умард үзүүр болох Оркнийн ольтригийн хамгийн хойд захын арал аж. Хүүгийн аав, ээж хоёр Коста Рика болон Хойд Роналдсийн хооронд ирж очин амьдардаг бөгөөд анхны төлөвлөгөө ёсоор бол хүү Коста Рикад төрөх ёстой байжээ. Гэр бүлийн хоёр Хойд Роналдсид ирэхдээ буцах нислэг захиалсан байсан ч төлөвлөгөө нь өөрчлөгдсөнөөр хүүгээ энд төрүүлсэн гэнэ. Хүүгийн ээжийн өвөг дээдэс энэ арлыг 1727 онд худалдаж авсан түүхтэй аж. Өвөг дээдсийнхээ барьсан Холланд Хаус хэмээх байшинд амаржсан Трэйл Форд CNN-ий сурвалжлагчид ярихдаа "Энэ арал намайг өсгөлцсөн юм шиг санагддаг. Тийм учраас би эндхийн энерги, ялангуяа өвөг дээдсийнхээ голомт гэх бахархлыг хамгийн ихээр мэдэрч, мах цусаараа эндээс уяатай юм шиг санагддаг” гэжээ.
Шотландын Засгийн газрын 2024 оны мэдээгээр арлын хүн ам 72 байсан бол Трэйл Фордын тоолсноор одоо Хойд Роналдсид 51 хүн амьдарч байгаа аж. Шинэ ээж амаржаад удаагүй байхдаа, аз хийморь авчирдаг гэж нутгийнхны үздэг далайн хясаагаар чимэглэсэн жижиг шилтэй вискиг хүмүүст тараажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.





