Оросын тэрбумтан 2025 онд 1.2 тэрбум ам.долларын ногдол ашиг авчээ
Тэрбумтан Вагит Алекперов 2025 онд авсан ногдол ашгийнхаа хэмжээгээр Оросын иргэдийг тэргүүлсэн тухай “Forbes” сэтгүүл мэдээллээ. "Лукойл" компанийн хамгийн том хувьцаа эзэмшигч тэрбээр мөн олон компанид хувь эзэмшдэг бөгөөд 2025 онд нийтдээ 106 тэрбум рубль буюу 1.2 тэрбум ам.долларын дүнтэй ногдол ашиг авчээ. “Forbes” энэ онд ногдол ашгийн төлбөрийн дүнг шууд ба шууд бус гэсэн хоёр төрлөөр гаргасан байна. "Лукойл"-д нийтдээ 28.3% орчим хувьцаа эзэмшдэг В.Алекперов тэдгээрийн ихэнх хэсгийг хаалттай хөрөнгө оруулалтын сангаар дамжуулан хянадаг ба хувьцааны 3 хувийг шууд эзэмшдэг ажээ.
Жагсаалтын хоёр, гуравдугаар байрыг байгалийн хийн "Новатэк" болон химийн бүтээгдэхүүний "Сибур" группийн хамтран эзэмшигч Леонид Михельсон, Геннадий Тимченко нар тус бүр 1.03 тэрбум ам.доллар, 891 сая ам.долларын ногдол ашгаар эзэлжээ. Тэдний хувьд энэ нь шууд бус ногдол ашиг бөгөөд өөрөөр хэлбэл төлбөрийг тэдний хяналтад байдаг холдинг компаниуд хүлээн авдаг байна. Харин дөрөвдүгээрт "Меркурий Ритейл Холдинг" цогцолбор болон өргөн хэрэглээний барааны дистрибьютер "Мегаполис" компанийн хамтран эзэмшигч Игорь Кесаев 480 сая доллароор оржээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.







