2030 он гэхэд Өвөр Монголын бүх аймаг, хот хурдны галт тэргээр холбогдоно
© CGTN

2030 он гэхэд Өвөр Монголын бүх аймаг, хот хурдны галт тэргээр холбогдоно


   ӨМӨЗО-ы Зам тээврийн танхим “Өвөр Монголын өөртөө засах орны төмөр замын хөгжлийн 15 дахь таван жилийн төлөвлөгөө"-г гаргажээ. Solongonews.mn сайтын мэдээлснээр, 2030 он гэхэд өндөр хурдны төмөр замын урт 1200 километрт хүрч, Хөххот-Бугат-Ордос-Улаанцавын “Нэг цагийн тээврийн тойрог”-ийг бүрдүүлж дуусгах бөгөөд бүх аймаг, хотод хурдны галт тэрэгний үйлчилгээ нэвтэрнэ хэмээн уг төлөвлөгөөнд заасан байна. “Нэг цагийн тээврийн тойрог”-ийг байгуулснаар Хөххот, Бугат, Ордос, Улаанцавын хооронд 350 км/цагийн хурдтай өндөр хурдны төмөр зам, зангилаа төвүүд бий болох юм. Түүнчлэн Алшааг Хөх хот болон Бээжинтэй холбосон түргэвчилсэн төмөр зам байгуулж, одоо байгаа шугамуудыг шинэчлэн, Тунляо, Улаанхад, Шилийн голоос Жининээр дамжин Хөх хот руу хурдны галт тэргээр зорчих боломжийг бүрдүүлэхээр заажээ. Үүний зэрэгцээ эрчим хүч, хүнс зэрэг стратегийн материалын хангамжийг баталгаажуулж “Хойд нутгийн нүүрсийг өмнөдөд”, “Баруун нутгийн нүүрсийг зүүн зүгт”, “Хойд нутгийн үр тариаг өмнөд зүгт” тээвэрлэх сувгуудыг улам бүр бэхжүүлж, төмөр замын сүлжээний эрсдэл даах чадварыг нэмэгдүүлнэ хэмээн уг төлөвлөгөөнд дурдсан байна. 


ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.